Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн Шарга сумд ажиллаж байна.

2018-11-27

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн тус сумд өнөөдөр ажиллаж байна. Ажлын хэсгийг Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Л.Сарантуяа ахалж ажиллаж байна. Хууль сурталчлах сарын аяны хүрээнд Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хууль, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль, Зөрчлийн тухай хууль, аймгийн 2018 оны Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээ мэдээлэл өгч, холбогдох санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна. Мөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаа, хамтарсан багийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%