Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

" Нэг зам нэг соёл " арга хэмжээ

2023-09-11

Шарга сумын ГХУСАЗСЗ @шарга сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, WWF Mongolia Дэлхийн байгаль хамгаалах сан, Ирвэстэй нутгийн ирээдүй төсөл, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар замын цагдаагийн тасаг, Говь-Алтай Азза Төхк, Шарга сумын эрүүл мэндийн төв тэй хамтран " Нэг зам нэг соёл " арга хэмжээ болон хүрээлэн буй орчны эсрэг мэдээлэл сурталчилгаа,экологийн боловсрол олгох, идэвхтэн байгаль хамгаалагчийн тоог нэмэгдүүлэх, Иргэн бүр байгаль хамгаалах эх үйлсэд нэгдэх, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг нутгийн малчид болон иргэдэд мэдээлэл хүргэх явуулын аян зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд тодорхой хэсгүүдэд замын тэмдэг тэмдэглэгээг байршуулж, мөн зорчин явсан тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт зохион байгуулж, аянд нэгдэх талаар жолооч нарт гарын авлага метериал, Хоггүй цэвэрхэн зорчихыг уриалж хогийн уут тараан өглөө. Мөн эмч, эмнэлгийн ажилчид зорчин явсан жолооч нарт эрүүл мэндийн анхны тусламж үйлчилгээ үзүүллээ. Төв зам дагуух нутагладаг болон зам дээр мотоцикльтой зорчдог болоод мотоцикльтой таксины үйлчилгээ эрхэлдэг иргэдэд цацруулагчтай хантаазыг тараан өглөө. Хамтран ажилласан болон уг үйл ажиллагааг санхүүжүүлсэн WWF Mongolia, Zorigt Enkhmend , оролцсон нийт иргэд, албан хаагч нартаа, мөн иргэдэд тараан өгсөн цацруулагчтай хантаазыг урласан NA RA даа маш их талархлаа. 🙏Та бүгдийн ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүн бүр байгаль дэлхийгээ хайрлаж, 🌱🌳 жолооч та бүхний алтан шар зам өлзийтэй байг ээ.🙏👍

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%