Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

ИТХ "НЭЭЛТТЭЙ ӨДӨР"

2023-09-25

Шарга сумын ИТХ-ын "Нээлттэй өдөр" арга хэмжээг 2023 оны 9 сарын 23-нд Улаантуг багт, 24-ндСондуулт багт зохион байгууллаа.

ИТХ-ын Нээлттэй өдрөөр Улаантуг багийн залуучууддаа "Хэн сайн хамгаалагч вэ"?, ахмадуудынхаа дунд "Хэн сайн голчин бэ? тэмцээнүүдийг зохион байгуулж явууллаа. Залуучуудын тэмцээнд О.Гансүх, ахмад настайчуудын дунд зохион байгуулсан тэмцээнд Х.Төмөр-Очир нар тэргүүн байр эзэллээ.

Сондуулт багт зохион байгуулсан "Хэн сайн хамгаалагч вэ"? тэмцээнд Л.Ганпүрэв, караоке тэмцээнд Г.Батхишиг ахлагчтай баг тэргүүн байрыг эзэллээ.

Бидний ажлыг дэмжиж хүрэлцэн ирсэн 2 багийн ард иргэддээ хамтран ажилласан эрхэм төлөөлөгчдөдөө, багийн удирдлагууддаа, ЗДТГ, ЭМТ-ийн хамт олонд баярлалаа. Идэвх зүтгэл гаргаж оролцсон иргэддээ талархал дэвшүүлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%