Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР"

2023-10-24

Шарга сумын төрийн байгууллагуудын "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" энэ сарын 20нд боллоо. Нээлттэй хаалганы өдрөөр аймгийн Татварын газар, Улсын бүртгэлийн газар оролцлоо. Тухайн байгууллагуудын хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн талаар иргэдэд мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн иргэдэд шаардлагатай байгаа үйлчилгээг газар дээр нь үзүүллээ

Хувь хүний орлогын албан татварын талаар аймгийн Татварын газраас сургалтад хийлээ. Иргэдийн дунд танин мэдэхүйн "А.Х.А" тэмцээн зохион байгуулж багш Л.Хишигбаяр 1-байр, багш А.Алтанцэцэг 2-р байр эзэллээ.

ИТХ, ЗДТГ-ын мэргэжилтнүүд иргэдийг сонирхсон асуултын дагуу мэдээллээр хангаж үйлчилгээг үзүүлж ажиллалаа. Ерөнхий боловсролын сургууль "Нээлттэй хичээл" зохион байгуулж явуулсанд 12 ангийн 15 төрлийн хичээлд 62 эцэг эх, асран хамгаалагч хамрагдлаа. Үдийн цай, хоол үйлдвэрлэлийн 12 төрлийн хоол хийж, амталгааг зохион байгууллаа.

Хүүхдийн цэцэрлэгээс өдөр тутамдаа хэрэглэдэг хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж иргэдэд танилцууллаа. Мөн иргэдээ идэвхжүүлэх зорилгоор төрийн байгууллагууд хөгжөөнт тэмцээн болон мэндчилгээ дэвшүүлэв. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж идэвхтэй оролцсон иргэддээ баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%