Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

ИТХ-ын "Нээлттэй өдөр -2023"

2023-11-29

Шарга сумын ИТХ-ын "Нээлттэй өдөр -2023" арга хэмжээг Бүрэн дунд сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид болон эцэг эхчүүдийн дунд 11 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Орон нутгийн өөрөө удирдлагын байгууллага, ГХУСАЗСЗ-ийн ажлыг дэмжиж ажиллалаа.

Орон нутгийн өөрөө удирдлагын байгууллагын 30 жилийн түүхээ Бүрэн дунд сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид болон эцэг эхчүүддээ танилцууллаа.

Дунд ангийн сурагчдын дунд АХА тэмцээн зохион байгууллаа. АХА тэмцээний тэргүүн байрыг 8А ангийн сурагч М.Эмүжин, дэд байрыг 9А ангийн сурагч Г.Энх-Учрал, оролцсон урам зоригтой өөртөө итгэлтэй мэдлэгтэй мундаг хүүхдүүддээ маш их баярлалаа

Ахлах ангийн сурагчдын дунд QI, МЭДЛЭГ, АВХААЛЖ сорьсон "Алхам -1,2,3" танин мэдэхүйн уралдаанд 4 баг оролцлоо.

Нийлбэр дүнгээр

  • ТЭРГҮҮН БАЙР-Л.Гэрэлчимэг ахлагчтай 12а ангийн 2-р баг
  • ДЭД БАЙР -Б.Ариунболд ахлагчтай 12А ангийн 1-р баг
  • ГУТГААР БАЙР -Т.Түвшинболд ахлагчтай 10А ангийн 2-р баг

Нийт оролцсон 4 багийнхандаа маш их баярлалаа. Ангиасаа тус бүр 2 баг бэлтгэж оролцуулсан 12А ангийн багш Д.Ууганцэцэг, 10А ангийн багш Ц.Сайнлхам нарт, эцэг эхчүүдийн төлөөлөл А.Алтанцэцэг, Б.Батбаяр, Б.Хорлоожав нарт, хамтран ажилласан нийгмийн ажилтан Н.Мөнхзул, хөтлөгч Б.Оюунтүлхүүр, Соёлын төвийн хамт олон нартаа талархсанаа илэрхийлье. Бүгдэд нь амжилт хүсье👍

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%