Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

Санхүүчдийн баяр -2023

2023-11-30

Монгол Улсад Санхүүгийн алба үүсч, хөгжсөний 112 жилийн ой, Санхүүчдийн баярыг угтан сумын төрийн байгууллагууд болон ААН-үүдийн дарга, эрхлэгч, нягтлан бодогч, няравын дунд ажил мэргэжлийн уралдааныг Санхүүгийн алба амжилттай зохион байгууллаа. Уг уралдаанд Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ЭМТ-ийн хамтарсан баг ТЭРГҮҮН байр эзэлж ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН эзэн боллоо. Хоёрдугаар байрыг Соёлын төв, ЕБС-ийн хамтарсан баг, 3 дугаар байрыг Хүүхдийн цэцэрлэгийн баг тус тус эзэллээ. Энэхүү уралдааны шагналыг " Сондуулт Улаантуг хоршоо" ивээн тэтгэлээ. Нийт оролцсон санхүүчиддаа болон ивээн тэтгэсэн "Сондуулт Улаантуг хоршоо"-ны хамт олонд талархлаа. Та бүхний цаашдын ажил амьдралд сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7393
5838 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%