Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

Шатрын тэмцээн -2023 оны АВАРГУУД тодорлоо.

2023-12-04

Монгол Улсын УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Даваа гаригт сумын Иргэний танхимд зохион байгууллаа.

Сумын хэмжээнд нийтдээ 21 шатар сонирхогч оролцов.

Тэмцээнд оролцогчид тойргийн системээр тоглосон бөгөөд эрэгтэй төрөлд Баянгол багийн иргэн Э.Лхагвацэрэн тэргүүн байрт, ЕБС-ийн дизайн технологийн багш Н.Идэрмөнх дэд байрт, Баянгол багийн иргэн Д.Амгаланбаатар гуравдугаар байрт, эмэгтэй төрөлд тэргүүн байрт Баянгол багийн иргэн Б.Цэнд, сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Одончимэг дэд байрт, Сургуулийн математикийн багш Д.Ууганцэцэг гуравдугаар байрт орсон байна. 

Аймгийн төвд зохион байгуулагдах хагас шигшээ тоглолтод оролцох эрхийг Э.Лхагвацэрэн, Н.Идэрмөнх, Б.Цэнд нарт гардууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%