Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

"Монгол уламжлал -4 бэрх" тэмцээн

2024-11-26

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 4 баг, сумын төвийн хорооллуудын дунд "Монгол уламжлал -4 бэрх" арга хэмжээг сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төвөөс хамтран зохион байгууллаа. Идэвх зүтгэл гаргаж оролцсон багууддаа, үндэсний хувцсаараа гоёж хүрэлцэн ирж хөгжөөн дэмжсэн хөгжөөн дэмжигчдэдээ талархсанаа илэрхийлье. Ж.Эрдэнэпүрэв ахлагчтай Хамтын хүч багийн Адуучин баг тэргүүн байрт, Ё.Энхтайван ахлагчтай Рашаант хорооллын Тэмээчин баг дэд байрт, Р.Оюунцэцэг ахлагчтай Сондуулт багийн "Ямаачин баг гутгаар байрт тус тус шалгарлаа. Уламжлалт монгол үндэсний наадгайгаа сурталчилсан хөгжөөн дэмжигч Сондуулт баг Г.Удвал, Хамтын хүч баг Б.Өлзийбаяр, Рашаант хороолол Ё.Энхтайван нартаа, сээр цохих урлагийг үзүүлсэн хөгжөөн дэмжигч Н.Энхбат, Г. Отгонбаяр нарт баярлалаа. МОНГОЛ ЗАН ҮЙЛ МОНГОЛ НААДГАЙ УЛАМ БҮР ДЭЛГЭРЭГ ЭЭ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%