МУ-д Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг угтаж, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нараар батлуулсан удирдамжийн дагуу дараах арга хэмжээнүүдийг төрийн байгууллага, ААН-үүдтэй хамтран зохион байгууллаа. 1.Мөсний баяр арга хэмжээний хүрээнд мөсний олс таталтыг Эрүүл мэндийн төв, хээрийн цай шалгаруулалтыг Хүүхдийн цэцэрлэг, мөсний буухиаг Зэрэглээт Шарга ХХК, 2. Спортын 2 төрөлт арга хэмжээний хүрээнд волейболын тэмцээнийг ЕБС, ширээний теннисийг Соёлын төв тус тус зохион байгуулж, 3."Дөрвөн бэрх-Шагайн наадгай" арга хэмжээг ЗДТГ зохион байгуулж, зохион байгуулсан байгууллагууд тэмцээн тус бүрээ урамшууллаа. Нийлбэр дүнгээр ЕБС тэргүүн байрт, ЗДТГ дэд байрт тус тус шалгарсан байна. Сумын ИТХ-аас шалгаруулж урамшуулсан хамгийн зохион байгуулалттай хамт олноор Хүүхдийн цэцэрлэг шалгарлаа. Уг арга хэмжээнд 6 төрийн байгууллага, Зэрэглээт Шарга ХХК, Сондуулт Улаантуг хоршоо, Баянгол багийн залуучууд гээд нийтдээ 8 баг оролцсон байна. Шаргын говийн идэр есийн хүйтэнд мөсний баярт хүрэлцэн ирж хөгжөөн дэмжсэн иргэддээ, хамтран ажилласан байгууллагууддаа, хол ойроос ирж сэтгэл гаргаж оролцсон багууддаа талархсанаа илэрхийлье.