Сумын ИТХ-ын ээлжит 4-р хуралдааныг 2025.03.31-ний өдөр хуралдуулж, 4 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанд Хурлын 16 төлөөлөгч, төрийн байгууллагын дарга эрхлэгч нар, багийн шинэ хуучин удирдлагууд, ЗДТГ-ын албан хаагчид оролцлоо. Хуралдааны дараа ИТХ-ын байгууллагаас иргэдээ соён гэгээрүүлэх ажлын хүрээнд "Солог оюун" ХХК-ий Н.Гантуяа багшийн "Хувь хүний хөгжил" сэдэвт сургалтад нийт төрийн албан хаагчид, иргэдийг хамрууллаа. Бидний урилгыг хүлээн авч, маш сайхан өгөөжтэй сургалт хийсэн Н.Гантуяа багшдаа баярлалаа. Танд илүү амжилтыг ерөөе. Соёлын төв дүүрэн ирсэн иргэддээ талархъя. Лекцийг чин сэтгэлээсээ хүлээн авч сэтгэгдлээ хуваалцсан та бүхэндээ баярласнаа илэрхийлье.