Сумын ИТХ-ын Зөвлөл, Төсөв санхүү, хөдөөгийн хөгжил, байгаль орчны асуудал хариуцсан хорооны хамтарсан хурлыг 2025.06.24-ний өдөр хуралдуулж, дараах 3 асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлтийг нэгтгэн Засаг дарга, ЗДТГ-т зөвлөмж хүргүүлэв. 1.Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний тухай. 2. Хөдөө аж ахуйн тасгийн малжуулалт, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр хийгдсэн ажлын үр дүн. 3.Хөдөө аж ахуйн тасгийн Газар тариалангийн үйл ажиллагаа, "Газар тариалан-Жимс жимсгэнэ" хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, цаашид авах арга хэмжээний тухай. Хуралд Зөвлөлийн дарга Х.Төртулга, гишүүн Б.Бүрдэлбат, Б.Батбаяр, Б.Болорчимэг, Хорооны гишүүн Ч.Ганширэм, Ч.Нарантуяа, Ж Эрдэнэпүрэв нар хүрэлцэн ирж, сумын Засаг дарга Д.Батцагаан, ЗДТГ -ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хорлоожав, ХАА- н Тасгийн дарга Х.Даваацэрэн, газар тариалан хариуцсан Д.Амаржаргал, МЭ-ийн Тасгийн дарга Б.Гантулга нар оролцлоо.