Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үүссэний 60 жил, Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Шарга сумын ИТХ, ГХУСАЗСЗөвлөлөөс "Бидний өнөөдөр-Хүүхдийн ирээдүй" сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа. 2025.09.10-ны өдөр "1 хүүхэд - 1асран хамгаалагч -1 төрийн албан хаагч" зөвлөгөөнийг хийж, зөвлөгөөнд 128 ахлах дунд ангийн сурагч, 38 асран хамгаалагч, ТАХ хамрагдсан байна. Уг арга хэмжээнд аймгийн ХГБХХ газар, аймгийн Хүүхдийн зөвлөлийн сурагчид, аймгийн Насан туршийн суралцахуйн төв, аймгийн Цагдаагийн газар хүрэлцэн ирж сургалт мэдээлэл өгч хамтран ажиллалаа. Энэхүү арга хэмжээг ивээн тэтгэсэн АИТХ-ын төлөөлөгч А.Дэлгэржаргал, Шарга сумын ИТХ-ын төлөөлөгч, "Дүүрэн -Шарга" ХХК-ий захирал Б.Бүрдэлбат ах нартаа талархсанаа илэрхийлье. Хүрэлцэн ирж оролцсон бүх хүүхдүүддээ, эцэг эх асран хамгаалагч, хамтран ажилласан төрийн байгууллагууддаа бүгдэд нь баярлалаа. Та бүхний ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ сэтгэлд талархъя![]()
![]()
![]()
Ахлах бүлгийн сурагчдын дунд зарласан "Томчуудад хүргэх миний үг" илтгэлийн уралдаанд оролцсон 6 илтгэгч охиндоо, дунд бүлгийн сурагчдын дунд зарласан "Миний мөрөөдлийн сум, сургууль" зохион бичлэгийн уралдаанд оролцсон 10 охидод болон бага анги, цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд зарласан "Миний гэр бүлийн бахархал" гар зургийн уралдаанд оролцсон 42 бяцхан хүүхдүүддээ баярлалаа
Та бүхний сурах их үйлс өндөр байг э![]()
ОРОЛЦОО хамгийн чухал байлаа![]()















