Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Шарга сумын ИТХ

"ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2025"

2025-11-03

"ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН-2025" арга хэмжээг 2025.11.03-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Төрийн байгууллага тус бүрээс төрийн албанд хамгийн олон жил ажилласан албан хаагчдыг сумын Засаг даргын "ЖУУХ БИЧИГ"-ээр шагнаж урамшуулав. Мөн аймгийн ТАСЗ-ийн нарийн бичгийн дарга М.Туул, Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Оюунцэцэг, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ, Ж.Цэрэнсүрэн, Насан туршийн боловсролын төвийн багш Г.Баярсайхан нар төрийн албан хаагчдад сургалт хийж төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа, идэвх оролцоо, хөгжлийг дэмжсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Сумд ажиллаж буй төрийн албан хаагчдын хөгжих боломж, тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцож хэлэлцүүлэг өрнүүлэв. Зөвлөгөөний хүрээнд спортын 5 төрөлт нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж нийлбэр дүнгээр Д.Батцагаан ахлагчтай баг 1-р байр, Б.Гантулга ахлагчтай баг 2-р байр, Э.Алтайбаатар ахлагчтай баг 3-р байрыг тус тус эзэллээ. ТӨР ТҮМНИЙХЭЭ ГҮҮР НЬ БОЛСОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ТАНД ТАЛАРХЛАА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9551
7868 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%