Аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Дэлгэржаргалын дэмжлэгээр сумын ГХУСАЗСЗ-өөс "Сумын 2025 оны волейболын аварга шалгаруулах" тэмцээнийг 2025.11.29-30-ны өдрүүдэд зохион байгуулж, нийтдээ 16 багийн 120 гаруй тамирчид оролцсоноос эрэгтэй төрөлд Б.Саруулбуян ахлагчтай Баянгол багийн "Агар галдай" баг, эмэгтэйд Л.Ууганчимэг ахлагчтай ЕБС-ийн II баг тэргүүн байрт тус тус шалгарч, тус бүр шилжин явах цом, өргөмжлөл 700000 ₮-ний эзэн боллоо. Дэд байрт О.Амартүвшин ахлагчтай Баянгол багийн "Зэрэглээт Шарга" баг, эмэгтэйд ЕБС-ийн Б.Болормаа ахлагчтай I баг тус тус шалгарч, тус бүр өргөмжлөл 500000 ₮-өөр, Гутгаар байрт Э.Алтайбаатар ахлагчтай ЕБС-ийн эрэгтэй баг, С.Даваа ахлагчтай ЗДТГ-ын эмэгтэй баг тус тус шалгарч, баг тус бүр өргөмжлөл 300000 ₮-ий шагнал хүртлээ. Тэмцээний Шилдэг тэгш тоглогчоор Б.Тайванбаатар, М.Жаргалтуяа нар, Шилдэг довтлогчоор Б.Ариунболд, Л.Гэрэлцэцэг нар, Шилдэг холбогчоор Б.Түвшинтөгс, Г.Мичидмаа нар шалгарсан байна.Идэвхтэй оролцсон 4 багийн ард иргэддээ талархал дэвшүүлж, цаашдын ажил үйлсэд амжилтыг ерөөе. Өндөр шагналын сантай тэмцээнийг ивээн тэтгэсэн аймгийн Хурлын төлөөлөгчдөө баярласнаа илэрхийлж, ажил амьдралд нь сайн сайхныг хүсье.







